Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-03-22, Улаанбаатар19-ne-023

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн санхүүгийн байгууллагад гэсний дараа , эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

49 дүгээр зүйлийн 49.12 дахь хэсэг:

49.12.

Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасан эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд энэ хуулийн 49.4.8-д заасан баримт бичгийг Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-д заасны дагуу харьяа татварын албанд мэдэгдэнэ.

2/

56 дугаар зүйлийн 56.1.11 дэх заалт:

56.1.11.

Татварын ерөнхий хуулийн 26.10, 26.11, 26.12-т заасны дагуу холбогдох байгууллагад үнэн зөв мэдээлээгүй бол.

3 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.8 дахь заалтын 16.14 дэх гэснийг 18.8, 30.6 дахь гэж, 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь заалтын 16.11, 16.14 гэснийг 18.8, 30.6 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.