Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-03-22, Улаанбаатар19-ne-024

1 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн Энэ хуулийн 10.1.14-т заасан эцсийн өмчлөгчийн гэснийг Хуулийн этгээдийн гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалтын “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа” гэснийг, мөн заалтын , ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.2.10 дахь заалтын “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэснийг, мөн заалтын “, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.