Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-03-22, Улаанбаатар19-ne-028

1 дугаар зүйл.
Банкны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 7.2.10 дахь заалт:

7.2.10.

Татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох талаарх Монгол Улсын олон улсын гэрээний дагуу татварын албаны шаардсан Татварын ерөнхий хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг.

2/

11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг:

11.7.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан албан татвар, төлбөр, хураамж төвлөрүүлэх гүйлгээнээс арилжааны банк үйлчилгээний хөлс тооцохгүй.

3/

27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалт:

27.1.7.

энэ хуулийн 7.2.8, 7.2.10-т заасан харилцагчид хамаарах мэдээллийг татварын албанд гаргаж өгөөгүй үйлдэл нь харилцагчийн татвар төлөхөөс зайлсхийх, зугтах нөхцөл болсон нь тогтоогдож, энэ зөрчил хоёр ба түүнээс дээш удаа давтагдсан бол.

2 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь заалтын өр, төлбөрийг төлүүлэхээр гэсний дараа болон татварын хяналт шалгалт хийхээр гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.