Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2019 ›
Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-03-27, Улаанбаатар19-ne-011
Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶22.4. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
Энэ хуулийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.