Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-04-18, Улаанбаатар19-ne-014

1 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.4 дэх хэсэг нэмсүгэй:

3.4.

Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.1.4.

хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;

3 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.