Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүл мэнд

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-04-29, Улаанбаатар20-ne-049

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.1.6 дахь заалт нэмсүгэй:

20.1.6.

халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх;

2 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 20.1.6 дахь заалтын дугаарыг 20.1.7 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.