Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Захиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Захиргааны Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-05-09, Улаанбаатар19-ne-057
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, тайлбарыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3.1.7. Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр. Тайлбар: “Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор” гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно.