Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-05-30, Улаанбаатар19-ne-054

1 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын шүүгч, прокурор, гэсний дараа нотариатч, гэж, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “өмгөөлөгч,” гэсний дараа “холбогдох хуульд заасан мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн тохиолдолд нотариатч,” гэж, 64 дүгээр зүйлийн 64.5.2 дахь заалтын “шүүгч, прокурор,” гэсний дараа “нотариатч,” гэж, 64.6 дахь хэсгийн “Улсын ерөнхий прокурор,” гэсний дараа “нотариатчийн гомдлыг Монголын Нотариатчдын танхим,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.