Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-10-06, Улаанбаатар20-ne-145

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна. гэснийг Ерөнхийлөгч энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль санаачилна. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална. гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл гэснийг хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.11.1 дэх заалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл; гэснийг хассугай.