Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Хог Хаягдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хог Хаягдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Хог Хаягдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-01-10, Улаанбаатар20-ne-014

1 дугаар зүйл.

Хог хаягдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

43 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.