Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-01-10, Улаанбаатар20-ne-016

1 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.5 дахь хэсэг нэмсүгэй:

9.5.

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно.

2 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах” гэсний дараах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.