Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төрийн Болон Албаны Нууцын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрийн Болон Албаны Нууцын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-01-10, Улаанбаатар20-ne-019
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсгийг 39.6, 39.7 дахь хэсэг болгож доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶39.6. Энэ хуулийн 39.5-д заасныг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶39.7. Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчигчид торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.