Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай

2020-01-17, Улаанбаатар20-ne-024

1 дугаар зүйл.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.15 дахь заалт:

3.1.14.

“гэрээт нягтлан бодогч” гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй мэргэжлийн нягтлан бодогчийг;

3.1.15.

“нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага” гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг.

2/

41 дүгээр зүйл:

41 дүгээр зүйл.Нягтлан бодогчийн ерөнхий үүрэг
41.1.

Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.

3/

18 дугаар зүйлийн 18.9, 18.10 дахь хэсэг:

18.9.

Институт гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгоно.

18.10.

Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй бол Институт зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.