Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2020-01-17, Улаанбаатар20-ne-025
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.21 дэх хэсэг нэмсүгэй:
¶15.21. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр: 15.21.1.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа; 15.21.2.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа.
Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.