Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-01-23, Улаанбаатар20-ne-029

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, гэсний дараа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.