Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

одоогийн эх рүү буцах

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-01-23, Улаанбаатар20-ne-031

1 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.8 дахь заалт нэмсүгэй:

3.1.8.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа.

2 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, гэсний дараа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.