Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-01-23, Улаанбаатар20-ne-052

1 дугаар зүйл.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалт:

20.2.8.

оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар.

2/

21 дүгээр зүйлийн 21.1.13, 21.1.14 дэх заалт:

21.1.13.

оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого;

21.1.14.

оюуны өмчийн эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Оюуны өмчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.