Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Гаалийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гаалийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-01-30, Улаанбаатар20-ne-038

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт “Тэсэрч дэлбэрэх, химийн хорт болон аюултай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад бараанд аюулгүй байдлыг хангасны дараа гаалийн шалгалт хийнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.