Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллогын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-04-24, Улаанбаатар20-ne-071

1 дугаар зүйл.

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18.2.

Тооллогын мэдээллийг Үндэсний статистикийн хороо Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.1.7-д заасан хугацаанд байгууллагын архивт хадгалж, уг хугацаа дууссаны дараа үндэсний төв архивт шилжүүлнэ.

2 дугаар зүйл.

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын Архивын тухай хуулийн 25.8-д гэснийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 31.3-т гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.