Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Газрын Тосны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Газрын Тосны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Газрын Тосны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2020-05-01, Улаанбаатар20-ne-055

1 дугаар зүйл.

Газрын тосны тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/37 дугаар зүйлийн 37.1-37.3 дахь хэсэг:

37.1.

Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага анхан шатны баримтад үндэслэн гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, дүгнэлт гаргасан тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.

37.2.

Энэ хуулийн 37.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, дүгнэлтэд төрийн аудитын байгууллага аудит хийж, баталгаажуулна.

37.3.

Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 37.2-т заасан аудитыг гүйцэтгэхдээ хараат бус шинжээч, мэргэжилтэн, аудитын хуулийн этгээдийг оролцуулж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.