Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2020-05-07, Улаанбаатар20-ne-087
6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶3. Үндэсний хорооны дарга нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн шадар сайд, орлогч дарга нь Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна.
6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
¶5. Үндэсний хороо нь ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж хэрэгжүүлнэ.
Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.