Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2020-05-14, Улаанбаатар20-ne-097

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 57.5.4 дэх заалтын тагнуул, гэсний дараа төрийн тусгай хамгаалалт, гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.