Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2020 ›
Монгол Улсын Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2020-07-07, Улаанбаатар20-ne-116
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 10 дахь заалт нэмсүгэй:
¶10/ Соёлын яам;
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 8/Боловсрол, шинжлэх ухааны яам;
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 10, 11, 12, 13 дахь заалтын дугаарыг 11, 12, 13, 14 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.