Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2020 › Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2020-07-07, Улаанбаатар20-ne-117

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 13 дахь заалт нэмсүгэй:

13/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёлын сайд;

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайд;

3 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 13, 14, 15, 16 дахь заалтыг дугаарыг 14, 15, 16, 17 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.