Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Гамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гамшгаас Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-10-22, Улаанбаатар21-ne-119

1 дугаар зүйл.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 50.11 дэх хэсэг нэмсүгэй:

50.11.

Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно.

2 дугаар зүйл.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.12 дахь хэсгийн “нэмэгдэл,” гэсний дараа “мөнгөн урамшуулал,” гэж нэмж, мөн хэсгийн 50.11-д гэснийг 50.11, 50.12-т гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн “50.11, 50.12, 50.13” дахь хэсгийн дугаарыг 50.12, 50.13, 50.14 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.