Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2021 ›
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-10-29, Улаанбаатар21-ne-120
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 288 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 288.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶288.5. Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.
Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.