Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-10-29, Улаанбаатар21-ne-125

1 дугаар зүйл.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:1/

40² дугаар зүйл:

40² дугаар зүйл.Таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
40².1.

Таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр хураамж хураана:

40².1.1.

сортын бүтээгчийн эрх олгоход 20 000 төгрөг;

40².1.2.

сортын бүтээгчийн эрхийг хүчинтэй байлгахад жил бүр 60 000 төгрөг.

2/

5 дугаар зүйлийн 5.1.50 дахь заалт:

5.1.50.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үйлчилгээ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Таримал ургамлын үр, сортын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.