Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-129

1 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3, 18.4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.4, 22.5, 22.6, 22.7 дахь хэсгийн төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн төрийн захиргааны байгууллагын дарга гэснийг Засгийн газрын гишүүн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.