Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Радио Долгионы Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Радио Долгионы Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Радио Долгионы Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-134

1 дугаар зүйл.

Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсгийн холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны гэснийг холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.