Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Оруулах Тухай
2021-11-12, Улаанбаатар21-ne-150
Хувиргасан амьд организмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн улсын байцаагч гэснийг гаалийн байгууллага гэж өөрчилсүгэй.
Хувиргасан амьд организмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн гарчгийн мэргэжлийн гэснийг хассугай.
Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.