Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Цөмийн Энергийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Цөмийн Энергийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Цөмийн Энергийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-11-12, Улаанбаатар21-ne-153

1 дугаар зүйл.

Цөмийн энергийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.2 дахь хэсэг нэмсүгэй:

14.2.

Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэх цөмийн материал, цацрагийн үүсгүүр бүхий багаж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд холбогдох байгууллагатай хамтран хяналт тавьж, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авна.

2 дугаар зүйл.

Цөмийн энергийн тухай хуулийн 11¹ дүгээр зүйлийн 11¹.1.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.