Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2021 ›
Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Малын Индексжүүлсэн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2021-11-12, Улаанбаатар21-ne-159
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын Засгийн газар гэснийг энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компани гэж өөрчилсүгэй.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7 дахь заалтын эсэх асуудлаар гэснийг хассугай.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.