Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Эвлэрүүлэн Зуучлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-01-15, Улаанбаатар21-ne-007

1 дугаар зүйл.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

9.3.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эрх зүйч мэргэжилтэй байна.

2/

10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:

10.4.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Зөвлөлийн дарга, гишүүнийг томилж, чөлөөлөн, Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батална.

2 дугаар зүйл.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай гэснийг Монгол Улсын шүүхийн тухай гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.