Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-01-15, Улаанбаатар21-ne-010
Зөрчлийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 15.32 дугаар зүйл нэмсүгэй:
¶15.32 дугаар зүйл.Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах ¶1. Шүүхийн сахилгын хорооны хуралдааны дэг, журмыг зөрчсөн, Шүүхийн сахилгын хорооны гишүүний дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, шаардсан мэдээлэл, нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, худал мэдүүлэг өгсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶2. Шүүхийн сахилгын хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн, заавар өгсөн, үйл ажиллагаанд нь саад учруулсан бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶3. Сахилгын хэргийн мэдээлэл, нотлох баримтыг устгасан, өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.