Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-01-15, Улаанбаатар21-ne-011

1 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 6.32 дахь заалт нэмсүгэй:

6.32.

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил.

2 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн тухайн шүүх гэсний дараа , Шүүхийн сахилгын хороогоор өргөдөл, мэдээлэл, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Шүүхийн сахилгын хорооны гишүүн гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.