Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-189

1 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын стратеги, хөтөлбөр батлах гэснийг бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтын урт болон богино хугацааны хөтөлбөр гэснийг дунд болон богино хугацааны төлөвлөгөө гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.