Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөө аж ахуй

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-195

1 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16.1.

Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 7.2-т заасан тайланг үндэслэн малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, хөгжүүлэх асуудлыг хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн энэ хуулийн 16.1-д заасан үндэсний гэснийг хөгжлийн бодлого, гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн Энэ хуулийн 16.1-д заасан үндэсний гэснийг Улсын хөгжлийн бодлого, гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.