Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-244

1 дугаар зүйл.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалтын хувьцаа эзэмшигчийн нэр, гэсний дараа эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.11, 12.12 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12.11.

Улсын бүртгэлийн байгууллага лавлагаа, мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24.4-т заасны дагуу баталгаажуулан цахим хэлбэрээр олгож болох бөгөөд энэ хуулийн 12.10-т заасантай нэгэн адил хүчинтэй байна.

12.12.

Төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10, 27.9-д заасны дагуу зохицуулна.

3 дугаар зүйл.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.6 дахь хэсгийн хязгаартайгаар гэснийг хязгаарлалттайгаар гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.