Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-261

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн төр, хувь хүний, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг гэж, нууцын хууль тогтоомжоор гэснийг холбогдох хууль тогтоомжоор гэж, 274 дүгээр зүйлийн 274.2.1 дэх заалтын төр, байгууллага болон хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.