Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Өмгөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Өмгөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Өмгөөллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-280

1 дугаар зүйл.

Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын албаны, байгууллагын, хувь хүний нууцыг гэснийг албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн албаны, эсхүл байгууллагын, хувь хүний нууцад гэснийг албаны нууц, эсхүл байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.