Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Прокурорын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Прокурорын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Прокурорын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-281

1 дугаар зүйл.

Прокурорын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийн захидал, харилцаа, хувийн нууц, гэснийг хүний эмзэг мэдээлэл, гэж, 58.8 дахь хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцын гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.