Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Төрийн Тусгай Хамгаалалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Тусгай Хамгаалалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Тусгай Хамгаалалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-292

1 дугаар зүйл.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 8 дахь заалтын хамгаалуулагчийн хувийн нууцыг гэснийг хамгаалуулагчийн хүний эмзэг мэдээллийг гэж, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын хувийн нууцынх нь гэснийг хүний эмзэг мэдээллийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.