Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Үндэсний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үндэсний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үндэсний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-297

1 дугаар зүйл.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.