Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-307

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн байгууллага, хувь хүний нууцыг гэснийг байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж, 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсгийн төр, байгууллага, хувь хүний нууцын гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн гэж, 273 дугаар зүйлийн 273.2.4 дэх заалтын төр, байгууллага, хувь хүний нууцыг гэснийг төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.