Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Мөнгө Угаах Болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-321

1 дугаар зүйл.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.10 дахь заалт нэмсүгэй:

4.1.10.

виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч.

2 дугаар зүйл.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.12, 5.13 дахь хэсгийн 4.1.7-д гэснийг 4.1.7, 4.1.10-т гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн болон гадаад төлбөр тооцооны гэснийг , гадаад төлбөр тооцоо болон виртуал хөрөнгийн гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 4.1.8-д гэснийг 4.1.8, 4.1.10-т гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.