Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2021-12-17, Улаанбаатар21-ne-326

1 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.3 дахь хэсэг нэмсүгэй:

17.3.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээхэд дараах зүйлийг хориглоно: 17.3.1.сурталчилж байгаа виртуал хөрөнгөд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах; 17.3.2.нийтэд санал болгох, худалдах виртуал хөрөнгийн талаарх танилцуулга, мэдээлэлд дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулах, эсхүл хязгаарлалт тогтоосон виртуал хөрөнгийг сурталчлах; 17.3.3.виртуал хөрөнгийг эзэмших, арилжаанд оролцсоноор олох ашиг, өгөөжийн талаар таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх; 17.3.4.хуульд заасны дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй этгээд виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах тухай сурталчлах; 17.3.5.виртуал хөрөнгийг үнэт цаас, компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээтэй адилтган сурталчлах.

2 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн гарчгийн ажиллагаа, гэсний дараа виртуал хөрөнгө, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.