Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-225

1 дугаар зүйл.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн хороогоор хэлэлцүүлнэ гэснийг хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна гэж, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн 15 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ гэснийг 60 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулна гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.