Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2021 ›
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-24, Улаанбаатар21-ne-227
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 65.10 дахь хэсэг нэмсүгэй.
¶65.10. Зөвлөл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.