Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2021 ›
Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2021-12-24, Улаанбаатар21-ne-228
Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй.
¶6.8. Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн Улсын Их Хурал гэсний дараа нэр дэвшигчийн сонсгол хийж гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.