Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2021 › Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2021-12-24, Улаанбаатар21-ne-334

1 дугаар зүйл.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12.9.

Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд зориулсан эх орондоо эргэн ирэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөр батлуулан, хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай4 гэснийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай гэж, 28 дугаар зүйлийн 28.8.1 дэх заалтын ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэснийг ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8.7 дахь заалтын гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөрийн хэмжээг тогтоох, гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.